images

"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-16


   Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Японы ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцсан Японы талын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэрээ ирэх зургадугаар сараас нисэх буудлыг өргөтгөх судалгаа хийж улмаар 2025 онд өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр ярилцсан байна. Манай улс энэ онд агаарын тээврээр хоёр сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ урсгал жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгаа юм. "Чингис хаан" нисэх буудал зуны улиралд ид ачаалалтай байдаг бөгөөд иргэдэд шуурхай үйлчилж хүртээмжээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж албаныхан үзсэн байна. Мөн уулзалтаар менежмент, эдийн засагч, эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох талаар ярилцсан бол нөгөө талаас нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажлыг шуурхай эхлэхээ мэдэгджээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.